ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо 2018 оны 5-р сарын 10

Тендер шалгаруулалтын нэр: Хэрэглэгчийн модем роутер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: МЦХ/201802003
Тендерийн бичиг баримтын код: МЦХ/201802003

Монголын Цахилгаан Холбоо ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Хэрэглэгчийн модем роутер нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер ирүүлэхийг урьж байна.

     Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2016, 2017
                  Сүүлийн 2 жилийн нийт борлуулалтын хэмжээ санал болгож буй тендерийн үнийн саналаас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
                  Санал болгож байгаа тендерийн үнийн саналаас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
                  2016 он, 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Тендерийн хамт 5,000,000 /таван сая/ төгрөгийн цахим тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 06-р сарын 11-ны өдөр 15 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан
тендерийг 2018оны 06-р сарын 11-ны өдөр 15 цаг 30 минутанд нээнэ.

                  Голомт банк 1131039768 /төгрөг/
                  Худалдаа Хөгжлийн банк 499025981 /ам.доллар/

           Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
           Дотоодын давуу эрх тооцохгүй

Байгууллагын хаяг: Монголын Цахилгаан Холбоо ХК

                  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

                  Энхтайвны өргөн чөлөө-1, МЦХ ХК-ийн байр

Давхар болон өрөөний дугаар: 3-р давхар, 309
Аймаг, хот: Улаанбаатар хот
Шуудангийн дугаар: УБ-15160
Утас/Факс : 70102201/70102204