Онцлох мэдээ

Мэдээлэл

Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт Улаанбаатар хотод компанийн төв байрны хурлын танхимд хуралдуулах болсныг мэдэгдье.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 1, Төв шуудангийн байр.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2020 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай
  3. ТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай
  6. Орон сууц хувьчлах тухай

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим хэлбэрээр танилцах боломжтой.

Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Д.Болдбаатар, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр

Утас: 7010 2900, 7010 2210, 7010 2244

И-мэйл: boldoo@mtcone.net, azlawyer@mtcone.net, tsetsegmaa@mtcone.net