Үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал

Үндэсний лавлах 1900-1109

            Лавлах төв нь нийт 48 ажилтантай үүнд Менежер -1, Дата бааз хариуцсан ажилтан – 4, Такси дуудлага хариуцсан ажилтан -1, Хяналтын ажилтан -1, диспетчер -8, оператор -33 гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа 24 цагийн туршид явуулж байна.

                4 оронтой ярианы тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлэх талаар ХХЗХ-ны шийдвэрийн дагуу МЦХ ХК нь    энгийн тарифтай 109 –ийн дуудлагыг 2013 оны 11 сараас эхлэн 1109-рүү шилжүүлэх, орон нутгийн лавлах үйлчилгээний дуудлагыг Улаанбаатар хотод Үндэсний лавлах 1900-1109-оор  дамжуулан авч эхлэх  ажлыг график гарган зохион байгуулж 2014 оны 3-р сарын 26-наас 4-р сарын 2-ны хооронд хуваарийн дагуу бүх аймгуудын лавлах үйлчилгээний дуудлагыг шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.