Бидний амжилт
Харилцаа холбооны ууган оператор Монголын Цахилгаан Холбоо компани
1996 он.
- Таксофоны үйлчилгээ анх нэвтэрсэн.
- “МЦХ” ХК нь Ази, Номхон далайн орнуудын сансрын холбооны зөвлөгөөнд гишүүнээр элссэн.
1997 он.
- Хойд, Өмнө зүгийн аналог релений системийг 900км-ийн урттай тоон релений системээр сольж тавьсан.
- “МЦХ” ХК-ийн өөрийн кабелийн телевизийн үйл ажиллагааг нээсэн.
- “МЦХ” ХК-ийн өөрийн сургалтын төвийг байгуулсан.
- “Интелсат” системийг нэвтрүүлсэн 142 дэх орон болж гэрээнд гарын үсэг зурсан.
- Нарны зайн системийг 24 реле буюу өсгөх станцад суурилуулсан.
1998 он
- Үндэсний ТВ-ийн дамжуулах систем ASIASAT системээс INTELSAT систем рүү шилжсэнээр “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөлөөр шагнагдсан.
- Сансрын холбооны VSAT системийг 4 аймаг 4 суманд нэвтрүүлсэн.
- Улаанбаатар хотын телефон сүлжээний өргөтгөлийн төслөөр нийт 16,000 телефон шугамаар өргөтгөгдсөн болно.
2000 он
- “МЦХ” ХК нь “Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхим”-ээс олгогддог дээд шагнал болох “Хамгийн сайн эдийн засгийн оролцогч“ компаниар шалгарсан.
- МЦХ” ХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэгдсэн “Миком” интернэт үйлчилгээний компанийг үүсгэн байгуулсан.
- VSAT системийг аймгийн төвүүдэд нэвтрүүлж үндсэн сүлжээтэй холбосон хамгийн анхны компаниар тодорч байсан. Одоо Монголын ихэнх аймгуудад тоон сүлжээ нэвтрээд байна.
2001 он
- Монголын аймаг, сум, баг болгонд Радио холбооны сүлжээ хүргэх засгийн газрын зорилтот төслийн дагуу 2050 радио холбооны станцыг бүх аймгийн баг бүрт хүргэсэн ба, цахилгаан холбооны цэг болон 298 сумын эмнэлгүүдэд, 321 суманд цахилгаан холбооны цэгийг нээсэн.
- “МЦХ” ХК нь 4 жил дараалан “ОНЫ ШИЛДЭГ” компаниар тодорсон.
2002 он - WLL үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээ /PPS/ үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлсэн.
- Олон улсын ярианы (Bonus 1)-үйлчилгээг нэвтрүүлсэн.
- “МЦХ” ХК-ийн охин компани “Миком” компани ADSL-ийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
- 2002 оны шилдэг байгууллагаар “Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхим”-ээс тодруулсан
2003 он
- WLL үйлчилгээг Орхон, Дархан-Уул, Дорнод аймаг ба Налайх дүүрэгт нэвтрүүлж үйлчилгээний цар хүрээг өргөтгөсөн.
- 2003 оны “Монголын шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарсан.
2004 он
- Хэрэглэгчийн санал гомдол барагдуулах, лавлагаа үйлчилгээг 1109-лавлах утсыг нээн ажиллуулсан.
- DDD PLUS урьдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүлсэн.
- 2004 оны Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан.
2005 он
- E-10 телефон станцыг 4500 хэрэглэгчийн багтаамжаар өргөтгөсөн бөгөөд программ хангамжийг R22 хувилбараас R27.2 руу шилжүүлж шинээр олон нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон.
2006 он
- NGN+CDMA+IN төслийн санал боловсруулж БНХАУ-ын HUAWEI корпорацтай тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийж сүлжээндээ Дараа үеийн сүлжээ NGN системийг нэвтрүүлсэн.
- “FLAT RATE” үйлчилгээг хувийн хэрэглэгчдэд нэвтрүүлсэн.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн BONUS-800, DDD-800, алтан багц гэх мэт багцуудыг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярт зориулж зах зээлд нэвтрүүлсэн.
- Нэг цэгийн үйлчилгээг Улаанбаатар болон аймгуудын төвд байгуулсан.
- МЦХ ХК нь МХХТГ, ХХЗХ-ноос зарласан ТОП-10 шалгаруулах номинацуудад 2000 оноос хойш удаа шалгарч шагнал авч байсан.
2008 он
- МХХТГ, ХХЗХ-с зохион байгуулсан “ICT-Expo-2008” үзэсгэлэнгийн арга хэмжээгээр тус компанийн хамгийн хямд Утасгүй холбооны f-Zone үйлчилгээ “Хэрэглэгчийн итгэлт түнш-2008” өргөмжлөл хүртсэн.
- Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Grand-Expo-2008” төсөлд амжилттай оролцож, Мэдээлэл Технологи, Харилцааны салбарын ТОП-5 ХАРИЛЦАА ХОЛБООНЫ КОМПАНИ номинацийн 2-р байрт шалгарч батламж хүртсэн.
- МХАҮТ-с зохион байгуулдаг “2008 оны шилдэг аж ахуйн нэгж” номинацид “Мэдээлэл Холбооны Технологийн Шилдэг Аж Ахуйн нэгж” номинацийн ТОП-10 компанид шалгарч байсан хэрэглэгчдийн найдвартай түнш компани.
2010 он
- МХХТГ, ХХЗХ-с зохион байгуулсан “ICT-Expo-2010” үзэсгэлэнгийн арга хэмжээгээр тус компани нь "Өвөрмөц оролцогч" шагнал хүртсэн.
- МХАҮТ-с зохион байгуулдаг “2010 оны шилдэг аж ахуйн нэгж” номинацид “Мэдээлэл Холбооны Технологийн Шилдэг Аж Ахуйн нэгж” номинацийн ТОП-100 компанид шалгарсан
2011 он
- МХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг TOP-100 ААН-ээр шалгарсан. Мөн Монголын Ахмадын Холбооны "Ахмадад ээлтэй байгууллага", ETV-ээс зохион байгуулсан "Харилцаа холбооны анхдагч" байгууллагаар тус тус шалгарсан.