Танилцуулга
Conference Call
СС-АЛБАН УУЛЗАЛТЫГ АЛСААС Ч АМЖИЛТТАЙ
Conference call гэдэг нь үүлэн системд суурилагдсан дугаараар дамжуулан цаг хугацаа, орон зай, интернэт сүлжээ үл хамааран 1-150 хүртэлх хүн нэгэн зэрэг аудио дуудлага хийх боломжтой үйлчилгээ юм. Дэлхийн олон орны нэр хүнд бүхий байгууллагууд Call Conference үйлчилгээг албан хэрэгцээндээ ашигласаар байна.
МЦХ ХК 2020 оны 3 сарын 16ны өдрөөс эхлэн албан ёсны эрхтэйгээр Конференци дуудлага хийх үйлчилгээг нэвтрүүллээ. Хэрэглэгч суурин болон үүрэн сүлжээ, олон улс үл харгалзан дурын дугаараас холбогдох боломжтой бөгөөд “СС” дугаар үүсгэхэд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Дуудлагад оролцогчдоос зөвхөн энгийн ярианы төлбөр гарна.
Алсын зайнаас хуралдах болон яаралтай мэдээллийг зорилтот хүмүүст нэгэн зэрэг хүргэх хэрэгцээ шаардлага албаны хүмүүст зайлшгүй тулгардаг. Энэ тохиолдолд тухайн байгууллага өөрийн үүсгэсэн СС дугаартаа нэгэн зэрэг холбогдон харилцааны асуудлыг хамгийн хурднаар шийдэж байна.