Онцлох мэдээ

Мэдээлэл

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр хуралдуулах болсныг мэдэгдье.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай;
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай;
  4. 2020 оны ногдол ашиг тараасан тайлан танилцуулах тухай;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай;
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсвийг батлах тухай;
  7. Үл хөдлөх хөрөнгө данснаас хасах, шинээр олж авах тухай

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим (http://www.telecommongolia.mn/) хэлбэрээр танилцах боломжтой.

Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Ч.Цогтгэрэл, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр

Утас: 7010 2210, 7010 2244

И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, azlawyer@mtcone.net, ch.tsogtgerel@mtcone.net

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

.