2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал

Хувьцаа эзэмшигчид

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт цахим хэлбэрээр хуралдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах тухай;
  2. Компанийн 2021 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай;
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай;
  4. 2020 оны ногдол ашиг тараасан тайлан танилцуулах тухай;
  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай;
  6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны зардлын төсвийг батлах тухай;
  7. Үл хөдлөх хөрөнгө данснаас хасах, шинээр олж авах тухай

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим хэлбэрээр танилцах боломжтой.

ТАНИЛЦАХ БАРИМТ БИЧИГ 

2021 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 

2021 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ

ЦАХИМААР ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ЗААВАРЧИЛГАА

Эрхэм хувьцаа эзэмшигч та хуралдаа оролцохдоо (vote.telecommongolia.mn) хаягаар хандан бүртгүүлж мөн саналаа өгөөрэй. Хурлын үйл ажиллагаа Zoom програм ашиглан явагдах тул гар утас, компьютер төхөөрөмж дээрээ Zoom програм суулган бэлдэнэ үү. Хурлын бүртгэлийн цаг эхлэхээр хувьцаа эзэмшигч таны бүртгэлтэй гар утсанд Zoom – ээр холбогдох Meeting ID дугаарыг мессежээр илгээнэ.

Хуралдаа хэрхэн БҮРТГҮҮЛЭХ вэ?

  1. vote.telecommongolia.mn хаягаар орно.
  2. Нээгдэх хуудасны Цахим бүртгэл холбоос дээр дарж нээгдэх хуудсанд хувийн мэдээллээ оруулна.
  3. Хүсэлтийг илгээх товчлуур дээр дарж бүртгэлээ илгээнэ.
  4. Хурлын тооллогын комиссоос таны бүртгэлийн баталгаажуулснаар таны бүртгэл идэвхжиж бүртгүүлсэн утсанд мессежээр мэдэгдэл очно.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ИЙН
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

АЛХАМ 1.

ТА өөрийн байгаа газраасаа ГАР УТАС, КОМПЬЮТЕР ашиглан http://vote.telecommongolia.mn цахим хаяг руу нэвтэрч орно.

АЛХАМ 2.

ЦАХИМ БҮРТГЭЛ хэсэгт өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, өөрийн ИРГЭНИЙ ЦАХИМ үнэмлэхийн зураг /Насанд хүрээгүй хүүхэд төрсний гэрчилгээ/-ийг хавсралт хэсэгт оруулснаар ХҮСЭЛТИЙГ ИЛГЭЭХ товчлуур дээр дарна.

АЛХАМ 3.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комисс хуралд оролцох хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан мессежийг таны ГАР УТАС-нд илгээх болно.

Хуралд хэрхэн оролцох вэ?

Бүргүүлсэн хувьцаа эзэмшигчдийн утсанд хурал эхлэхээс өмнө цахим уулзалтад оролцох уулзалтын өрөөний дугаар буюу Zoom Meeting ID дугаарыг илгээх бөгөөд та Zoom програмаараа холбогдоно. Уулзалтын өрөөнд орохдоо овог нэрээ бичих ээ мартуузай.

Саналаа хэрхэн өгөх вэ?

  1. Санал өгөхдөө vote.telecommongolia.mn хаягаар хандана.
  2. Нээгдэх хуудасны Санал өгөх холбоос дээр дарна.
  3. Нууц код хэсэгт бүртгүүлсэн УТАСНЫ ДУГААР болон утсандаа ирсэн НУУЦ КОДоо оруулна.
  4. ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ  товчлуур дээр дарж холбогдон саналаа өгнө.

 

Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Ч.Цогтгэрэл, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр

Утас: 7010 2210, 7010 2244

И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, azlawyer@mtcone.net, ch.tsogtgerel@mtcone.net

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС