Худалдаа хөгжлийн банк

Заавар зөвлөгөө

"Монголын Цахилгаан Холбоо" компани, "Худалдаа Хөгжлийн Банк" хамтран суурин утасны хэрэглэгчдэд цоо шинэ үйлчилгээг хүргэлээ. Энэ цаг мөчөөс эхлэн та Суурин утасныхаа төлбөрийг ХХБ-ны картаар АТМ ашиглан төлөх боломжтой боллоо.

Анхаарах зүйлс :

  • 09-18 цагийн хооронд утасны төлбөрөө төлсөн бол утасны үйлчилгээний эрх 2 цагийн дотор орно.
  • Оройн 18-09 цагийн хооронд төлсөн бол маргааш өглөө үйлчилгээний эрх сэргэх болно.
  • Та АТМ дээрээс төлбөрөө хийхдээ утасны дугаар, төлбөрийн дүнг сайтар хянаж оруулах шаардлагатай.
  • Төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх ба валютын данстай картнаас төлбөр хийх тохиолдолд ХХБ-ны арилжааны ханшаар хөрвүүлэн хийгдэх болно.