Нэмэлт үйлчилгээ

Суурин утасны үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээний нэр Идэвхжүүлэх Цуцлах Тайлбар
Автоматаар эргэн дуудах /Call back/ R 5 159 Таны залгасан хэрэглэгч завгүй байгаа тохиолдолд тухайн хэрэглэгч завтай болоход автоматаар холбогдоно.
Эзгүй байгаагаа мэдэгдэх /Absent Subscriber/ 150 140 Хэрэглэгч эзгүй байгаагаа мэдэгдэх. Таны залгасан дугаар эзгүй байна гэсэн мэдээллийг системээс өгнө.
Гурвалсан холболт/3-Party Service/ B R, C R Нэгэн зэрэг хоёр хэрэглэгчтэй холболт тогтоож 3-уул зэрэг ярих.
Хураангуйлан дуудах /Abbreviated Dialing/ R*51*код*дугаар# #51*код# Байнга ярьдаг хэрэглэгчийг өөрийн аппаратны товчлуурт сануулснаар хялбар холбогдох боломжтой.
Дуудлага шилжүүлэх /Call forwarding unconditional/ 157 шилжүүлэх дугаар 147 Энэ үйлчилгэг авсан хэрэглэгч өөр 2 хэрэглэгчийг хооронд нь холболт хийж яриулж болно.
Хариу өгөөгүй үед дуудлага шилжих /Call forwarding no reply/ *67*шилжих дугаар# #67# Та утсандаа хариу өгөх боломжгүй үед дуудлага сануулсан дугаар луу тань шилжих болно.
Завгүй байхад дуудлага шилжүүлэх /Call Forwarding Busy/ *61*шилжих дугаар# #61# Хэрэглэгч ярьж байх үед орж ирсэн бүх дуудлагыг сануулсан дугаар руу шилжүүлэх үйлчилгээ.
Яриан дунд дуудлага авах /Call waiting/ 158 148 Гаднаас орж ирсэн дуудлагыг ярьж байх үедээ хүлээн авна.
Сэрүүлэг /Wake up/ 155 HH:MM 145 Тодорхой заасан хугацаанд сэрүүлэг тавих үйлчилгээ
Завгүй байгаагаа мэдэгдэх /Do not disturb/ 156 146 Та хэсэг хугацаанд гаднаас дуудлага хүлээж авахгүй байхыг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой.
Хурдавчилсан дуудлага 153+3ххххх 143 Дуудсан хэрэглэгч тань завгүй буюу хариу өгөөгүй тохиолдолд давтан дуудахдаа хурдан дуудаж болно. “Таны залгасан дугаар завгүй байна” автомат текстийг системээс өгнө.
Санан тогтоогдож холбогдох /Hotline/ 152+3ххххх 142 Сануулсан хэрэглэгчийн дугаарт харилцуураа аваад дугаар цуглуулалгүйгээр 5 секундын дараа шуудхолбогдоно.
Санан тогтоогдож шууд холбогдох Системээс идэвхжүүлж, цуцлана Сануулсан хэрэглэгчийн дугаарт харилцуураа авангуут шууд холбогдоно.
2 хэрэглэгчийн аль нэгэнтэй шууд холбогдох Системээс идэвхжүүлж, цуцлана А ба В хэрэглэгч холбогдсон үед А хэрэглэгч нь R (Flash) дарж зумер аваад С хэрэглэгчээ дуудна. Ингэхэд В хэрэглэгч түр хүлээж А ба С хэрэглэгч холбогдоно. А хэрэглэгч R (Flash)-г 2-той хамт дарахад А ба В хэрэглэгч холбогдох бөгөөд энэ үед С хэрэглэгч хүлээгдэнэ. Дахин R (Flash)-г 2-той дарахад А ба С холбогдон В хэрэглэгч хүлээгдэнэ. R (Flash)-г 1-тэй дарахад С хэрэглэгч тасарч А болон В хэрэглэгчийн холболт хэвээр үлдэнэ.
Дугаар илрүүлэх үйлчилгээ /CLIP/ Системээс хийгдэнэ. Дугаар илрүүлэгчтэй телефон утас болон тусгай дугаар илрүүлэгчийг ашиглан орж ирсэн дугаарыг харна.
Орох дуудлагыг хадгалах /Мalicios call tracing/ Системээс хийгдэнэ. Дугаар илрүүлэх нэмэлт хэрэгсэлгүй хэрэглэгч системд өөрийн дугаараа сануулснаар тухайн хэрэглэгч рүү орсон дуудлагыг систем бүртгэж хэрэглэгчид мэдээлнэ.
Дугаар нууцлах Системээс хийгдэнэ. Дугаараа байнга нууцлана.
ДУУТ ШУУДАН

Дуут шуудангийн үйлчилгээ нь цахилгаан холбооны ухаалаг сүлжээнд тулгуурласан нэмэлт үйлчилгээ юм. Хэрэглэгч хариу өгөх боломжгүй (завгүй, эзгүй) үед дуудлага бүрийг алдалгүй бүртгэж таны өмнөөс автоматаар хариулт өгч, танд туслах олон боломжийг агуулсан үйлчилгээ юм.

Үйлчилгээний давуу тал
  • Хэрэглэхэд энгийн, ойлгомжтой.
  • Үйлчилгээний тариф хямд.
  • Бусад бүх сүлжээнээс дуут шуудан илгээх боломжтой.
  • Бусад бүх сүлжээнээс өөрт ирсэн дуут шуудангуудаа үнэгүй сонсох боломжтой.
  • Суурин утаснаас мессэж илгээж үйлчилгээний эрх авах, цуцлах боломжтой.
  • Автомат хариулагчийн оронд та өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ оруулах боломжтой.
  • Хэрэглэгчидэд ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүй.
  • SMS, Email бол вэб-ээр дуут шуудангаа шалгах боломжтой.
Хэрэглэх заавар

Та дуут шуудангийн үйлчилгээ хэрэглэхийг хүсвэл МЦХ ХК-ны дурын салбарт ирж эрх нээлгэх эсвэл, 70008000 үйлчилгээний утасанд холбогдож гэрээний мэдээллээ баталснаар дуут шуудан үйлчилгээний хэрэглэгч болно.

Шинэ хэрэглэгч болоход танд 1234 гэсэн нууц дугаар үүсэх бөгөөд энэхүү нууц дугаарыг та дуут шуудангаа шалгахдаа ашиглаж, хэрэглэгчийн тохируулга хэсгээр орж заавал өөрчлөхийг зөвлөж байна.

Та өөрийн дуут шуудангийн төлөвийг мэдэхийг хүсвэл 221 дугаарлуу залгана уу. 221 дугаарруу залгасанаар: Хувийн дуут шуудан идвэхтэй, нууц дугаар идвэхтэй, вэбээр дуут шуудангаа шалгах үйлчилгээ идвэхтэй эсэхийг мэдэх боломжтой.

Дуут шуудан суурин утаснаас удирдах заавар

Дуут шууданг шалгахдаа та 222 дугаарт залгах ба “Та МЦХ компанийн дуут шуудангийн үйлчилгээнд холбогдолоо. Нууц дугаараа оруулаад чагт товчийг дарна уу” гэсэн мэдээлэл өгснөөр дараахи зааврын дагуу ажиллаарай.

Дуут шуудангийн хайрцагны багтаамж нь таны үйлчилгээ авах сонголтоос хамаарч 10, 20, 30 хүртэлх шинэ дуут шууданг байршуулах багтаамжтай бөгөөд хайрцаг тань дүүрч эхлэхэд танд email, вэбээр анхааруулах ба дуут шуудан дүүрэхэд анхны дуут шуудангаас эхлэж устгаж хадгалана. Иймээс дуут шуудан дүүрч эхэлсэн санамжийг хүлээж авсанаар дуут шуудангийн хайрцагаа зөв удирдах хэрэгтэй. Дуут шууданг хадгалах багтаамж нь шинэ дуут шуудангийн байршуулах багтаамжтай адил 10, 20, 30 гэж байх ба дүүрсэн үед танд сануулга өгнө.

Утасны эхлэх дугаар Эзгүй үед Завгүй үед
Идэвхитэй Идэвхигүй Идэвхитэй Идэвхигүй
114xxxxx *61*221# #61# *67*221# #67#
113xxxxx
70xxxxxx *41*221# #41# *40*221# #40#
Шинэ дуут шуудан шалгах бол 222 - 1
Cонсож байгаа дуут шуудангаа
Устгах 222 - 1 - 1
Нэмэлт мэдээлэл сонсох эсэх 222 - 1 - 2
Хадгалах 222 - 1 - 3
Өмнөх дуут шуудангаа сонсох 222 - 1 - 4
Дахин сонсох 222 - 1 - 5
Дараагийн дуут шуудангаа сонсох 222 - 1 - 6
3 секунд урагш гүйлгэж сонсох 222 - 1 - 7
Түр зогсоох / үргэлжлүүлэх 222 - 1 - 8
3 секунд хойшоо гүйлгэж сонсох 222 - 1 - 9
Бусад функийн заавар
Бүх хадгалсан дуут шуудан сонсох 222 - 2 - 1
Бүх хадгалсан бүх дуут шууданг устгах 222 - 2 - 2
Дуут шуудан илгээх бол 222 - 3
Өөрийн дуут шуудан илгээх 222 - 3 - 1
Аялгуут дуут шуудан илгээх 222 - 3 - 2
Тохиргоо хийх бол 222 - 4
Өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ бичүүлэх
Мэндчилгээ сонсох, өөрчилөх 222 - 4 - 1 - 1
Мэндчилгээ тохируулах 222 - 4 - 1
Мэндчилгээ идэвхжүүлэх, идэвхгүй болгох 222 - 4 - 1 - 2
Нууц дугаар тохируулах 222 - 4 - 2
Нууц дугаар өөрчилөх 222 - 4 - 2 - 1
Идэвхжүүлэх эсэхийг асуух 222 - 4 - 2 - 2
Веб тохируулах 222 - 4 - 3
Вебийн нууц үг тохируулах 222 - 4 - 3 - 1
Веб идэвхжүүлэх, идэвхигүй болгох 222 -4 - 3 - 2 - #
Тусламж 222 - 0
Буцах 222 - *
Ашиглалтын тусгай дугаар Зориулалт Төлбөр
221 Дуут шуудан идэвхижүүлэх, төлөв шалгах ҮНЭГҮЙ
222 Дуут шуудан шалгах
223 Дуут шууданг өөр суурин утаснаас шалгах
Үнэ тариф
Шуудангийн багтаамж Дараа төлбөрт Урьдчилсан төлбөрт
10 дуут шуудан 500₮ 500₮
20 дуут шуудан 1000₮ 1000₮
30 дуут шуудан 2000₮ 2000₮
Хаяг солиход
  • Захиалга өгөх /7000-8000/
  • Гэрээний дэвтэр
  • Байрны ордер
  • Бичиг баримт
Тариф : 5000 төгрөг, 10000 төгрөг, 20000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/
Эзэмшигчийн нэр солиход
  • Захиалгын хуудас бөглөх
  • Гэрээний дэвтэр
  • Байрны ордер
  • 2 талын иргэний цахим үнэмлэх
Тариф : 3000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/
Гэрээ цуцлахад

Суурин утас гэрээ цуцлуулахаас өмнө интернэтийн гэрээг цуцлуулна Суурин утасны гэрээ цуцлуулахаас 2 хонгийн өмнө 70008000 болон салбарт хандан дугаарыг хаалгана. Сарын эхэн болон сарын сүүлээр гэрээ цуцлахгүй

  • Гэрээний дэвтэр
  • Бичиг баримт
  • Гэрээ цуцлаж байгаа өдрийг хүртэлх суурь хураамж, ярианы төлбөрийг төлнө