Ногдол ашиг хуваарилах тухай
Монголын цахилгаан холбоо ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 19-ний өдрийн хурлаас компанийн 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 (нэг) төгрөг байхаар тогтоон ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэв.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2020 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн ҮЦТХТ ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.
Монголын цахилгаан холбоо ХК.
2020.02.20