МЦХ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгууллаа


МЦХ ХК цаг үеийн байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу олноор цуглахгүй, хуралдахгүй байхыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай хурал, зөвлөлгөөнийг тухай бүрт нь алсын зайнаас аудио болон видео хурлын хэлбэрээр шийдэж байгаа билээ.

Энэ удаагийн онцлох хурал болох МЦХ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 8 өөр байрлалаас цахим хэлбэрээр явуулсан юм.

Хурлаар Компанийн 2019 оны үйл ажиллагаа, аудитлагдсан санхүүгийн тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.