МЦХ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 амжилттай болж өндөрлөлөө
2020 оны 04 сарын 29ний 11 цагаас МЦХ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. УОК-оос өгсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах зөвшөөрлийн дагуу өндөр ариутгал хяналт дор өрөө тус бүрт 4-5 хүнээс хэтрүүлэлгүй, биечлэн болон онлайн хурлыг хослуулан хуралдлаа.
Хурлаар:
- Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлах тухай
- Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах тухай
- ТУЗ-ийн Аудитын хорооны санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг батлах тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, сонгох тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны зардлын төсвийг батлах тухай
- Орон сууц хувьчлах тухай тус тус хэлэлцсэн болно