МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир Налайх дүүргийн Холбооны газарт утасгүй технологи ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх төхөөрөмжийг гардуулан хүлээлгэж өглөө.


Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь харилцаа холбоо,мэдээлэл инновацийн технологийн салбарт идэвхитэй ажиллаж буй байгууллагуудтай хамтран ажилладаг засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус газар нь МЦХ ХК-тай хамтран АНДЦХБ-д 2018 онд “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийн саналыг хүргүүлсэн бөгөөд уг төслийн санал нь санхүүжилтийн эрх авч Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Төслөөр Архангай аймгийн төвд нийт 3 чиглэлд /5,8 км/ Баянхонгор аймгийн төвд нийт 4 чиглэлд /6,8 км/ болон Налайхаас аялал жуулчлалын бүс болох Тэрэлжийн гүүр /12,5 км/ хүртэл нийтдээ 25 км урт L.110 /ITU/ стандартын шинэ технологиол үйлдвэрлэгдсэн шилэн кабелийг суурилуулах, турших, алслагдсан бүсийн 330 гаруй хэрэглэгчдэд холбоо харилцааны үйлчилгээг Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн интернэт сүлжээгээр дамжуулан GPON технологи ашиглан хүргэсэн.

Мөн уг төслийн хүрээнд МЦХ ХК- д орон нутагт утасгүй технологи ашиглан интернэтийн үйлчилгээ хүргэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг KDDI сангаас хандивласныг МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Алтан-Очир Налайхын холбооны газрын дарга П.Мөнхтуяад гардуулан хүлээлгэж өглөө. Уг төхөөрөмж нь 10 сайтад байрших боломжтой бөгөөд хэрэглэгчдэд өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдол бүхий технологийн хөрөнгө оруулалт юм.  

2020.09.30