МЦХ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР


“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  1. Мэдээллийн технологи, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт таваас дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно;
  2. Сүүлийн 3 жил “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх албан тушаалд ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй;
  3. Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
  4. Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой биш, тэдэнтэй төрөл садангийн холбоогүй байх;
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрлийн төрийн алба хашдаггүй байх;
  6. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл:

  1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн;
  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэг;
  3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь “Монголын цахилгаан холбоо” ХК-д ажил, албан тушаал эрхэлдэг, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байсан;
  4. Төрийн захиргааны, төрийн улс төрийн болон төрийн тусгай алба хашдаг;
  5. “Монголын цахилгаан холбоо” ХК-тай бизнесийн аливаа хэлхээ холбоотой байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет ;
  3. Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
  4. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /http://www.iaac.mn вэб сайтаас татан авч бөглөнө үү/;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  8. Ажиллах төлөвлөгөө, санал /Харилцаа холбооны салбарын хөгжлийн чиг хандлагад үнэлэлт дүгнэлт өгч, компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал/;

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Энхтайвны өргөн чөлөө-1, Улаанбаатар-15160, ш/х-1166

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Цэцэгмаа

Утас: 7010 2210, 9988 9339

Материал хүлээн авах сүүлийн хугацаа:

2021 оны 3 сарын 12-ны өдрийн 13:00 цаг

 

 

“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО