МЦХ ХК шинэ оны босгон дээр ажилтнуудаа цар тахлаас хамгаалж, дархлаагаа дэмжих зорилгоор нийт ажилтнууддаа мөнгөн Дэмжлэг үзүүллээ.


Харилцаа Холбооны салбарын анхдагч байгууллага Монголын Цахилгаан Холбоо ХК монгол улсын хэмжээнд  23 аймаг 330 гаруй сумдад үйл ажиллагаагаа амжилттай  хүргэн ажилласаар 99 дэх жилээ үдэж байна. 2020 оны хувьд  Дэлхий нийтээр ковид 19 цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засгийн хүнд сорилтуудыг даван туулж байгаа хэдий ч МЦХ ХК  байгууллагын тасралтгүй ажиллагааг хангах, ажилтнуудаа халдвараас хамгаалах, дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ оны босгон дээр нийт 800 гаруй ажилтандаа нэг удаагийн цалингийн нэмэгдэл олгож Дэмжлэг үзүүллээ. Ирэх ондоо Эрүүл саруул Амжилт бүтээлээр Дүүрэн байхыг хүсэн ерөөе. #Холбоо_Хөгжлийн_Төлөө_Хамтдаа