Бизнесийн нэр хүндийн илэрхийлэл 7070 брэнд дугаар худалдаанд гарлаа


Монголын цахилгаан холбоо хувьцаат компаниас “Үнэ цэнэ үүрд оршино” бэлгэдэлтэй 7070-хххх брэнд дугаарыг бизнесийн байгууллагуудад зориулан худалдаанд гаргаж байна.

Уг брэнд дугаарыг эзэмших бизнесийн байгууллага нь улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, салбараа манлайлан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байх бөгөөд тухайн дугаар нь эзэмшигчийн бизнесийн нэр хүндийг илэрхийлэх болно.

7070-хххх брэнд дугаарыг 2022 оны 06 дугаар сард албан ёсоор худалдаанд гаргаж эхэлсэн ба уг дугаарыг зөвхөн бизнесийн байгууллагуудад олгох юм.

Монголын цахилгаан холбоо ХК

Харилцаа бүрийг холбоно

Захиалгын утас: 7070-0083, 7000-8000