МЦХ ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Диф спорт хороог дэмжиж ажиллаа
‘’Монголын Цахилгаан Холбоо’’ ХК Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж ажилласан ‘’Монголын Диф’’ спорт хорооны тамирчин Намдагдоржийн Эрхэмбаяр нь Бразил Улсын Кашиас До Сул хотод болсон Зуны 24-р Дифлимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдаж “Алтан” медаль хүртэж Монголын Диф спортын түүхэн дэх 2 дахь алтан медалийг авсан явдалд баяр хүргэе.
Цаашдын спортын их замналд нь амжилт хүсье.