“Цахим айл” төслийн хүрээнд орон даяар Гуравласан үйлчилгээгээ нэвтрүүлж эхэллээ


 Монголын цахилгаан холбоо ХК нь Монгол орон даяар өрх бүрийг шилэн кабелийн сүлжээнд холбох “Цахим айл” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Тариалан, Цагаан-Уул сум, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд гуравласан үйлчилгээгээ нэвтрүүллээ.

Энэхүү үйлчилгээ нэвтэрсэн сумдын айл өрхүүд телевизийн олон сувгийг 96 цаг нөхөж үзэх, суурин утсаараа орон даяар сүлжээндээ үнэгүй ярих, өндөр хурдны интернэтийг хэрэглээний хязгааргүйгээр Улаанбаатар хотын хэрэглэгчидтэй адил өндөр хурдаар авах боломж бүрдэж байна.