ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЕБС-ИЙН 4-Р СУРГУУЛЬ ҮНЭГҮЙ ЯРЬДАГ УТАСТАЙ БОЛЛОО


Монголын Цахилгаан Холбоо ХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх операторуудын дугаар руу дуудлага хийх боломжтой 📞утасны бүхээгийг төв салбарынхаа гадна болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд дээр байршуулж байгаа билээ.

☎️Тэгвэл энэхүү утсаа орон нутгийн сургуулиудад байршуулж эхэлсэн бөгөөд анхны Үнэгүй ярьдаг таксофон утсыг Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн бяцхан сурагчидад аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс үйлчилгээгээ хүргэлээ.