Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал
Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн байрны 4 давхрын хурлын зааланд хуралдах болсныг мэдэгдье.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Нэмж гаргах хувьцааны тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох тухай
2. Нэмж гаргах хувьцааг одоогийн хувьцаа эзэмшигч хувь хүн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжид худалдан авах давуу эрх олгох эсэх тухай
Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд Монголын цахилгаан холбоо ХК-ийн байранд болон цахим (http://www.telecommongolia.mn/) хэлбэрээр танилцах боломжтой.
Холбоо барих: Хурал зохион байгуулах комиссын дарга Ч.Цогтгэрэл, гишүүд Х.Цэцэгмаа, Ж.Азбаяр
Утас: 7010 2210, 7010 2244
И-мэйл: tsetsegmaa@mtcone.net, azlawyer@mtcone.net, ch.tsogtgerel@mtcone.net